Ерөнхийлөгчийн тусгай ажиллагаа 1900 хүний аминд хүрчээ

img

Филиппинийн Ерөнхийлөгчийн тэмцлийн талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

Филиппинийн Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте сонгогдсоноос хойш тус улсад чимээгүй, амар тайван өдөр тохиосонгүй хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна. Нэрнийхээ өмнө “Шударга, үнэнч, хатуу” гэх үгийг бичүүлдэг тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор хуулийн гадуур амьдардаг иргэдийн хувьд хар дарсан зүүд, тамын элч болжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Родриго Дутерте “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол эхний ээлжинд улсаа хар тамхичдаас чөлөөлөх болно. Дараа нь биеэ үнэлэгчид, хулгайчид. Тийм ээ, энэ улсыг цэвэрлэх хүртэл би хэнээс ч эмээхгүйгээр үйл хэргээ үргэлжүүлэх болно” гэж мэдэгдсэн юм. Ард түмэн түүнийг дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.

 

Ард түмэн шинэхэн төрийн тэргүүнээ амлалтадаа хүрэх эсэхийг харах л үлдээд байсан юм. Филиппин хар тамхины хэрэглээгээрээ Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг. Өсвөр насныхан хар тамхинд донтох болсон нь тус улсын эрх баригчдын толгойны өвчин болоод байна.

 

Ерөнхийлөгч тангарагаа өргөж, маргаашнаас нь хар тамхичдын эсрэг тусгай ажиллагаа явуулах болсон. Хар тамхины хэрэглээг 100-0 болох хүртэл энэ тусгай ажиллагаа үргэлжлэх гэнэ. Цагдаагийнхан эхэлж Манила хотыг хордуулж буй хар тамхичдтай тэмцэж эхэлсэн. Ерөнхийлөгч тэдний эсрэг хүч хэрэглэх, шаардлагатай гэвэл гал нээхийг зөвшөөрсөн нь ард түмнийг хоёр хуваахад хүрчээ.

 

Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг “Хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж эхэлжээ. “Ард түмэн хэдэн хэсэг болсон ч би зорилгоосоо буцахгүй” гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Цагдаагийнхан хар тамхичдын олноороо амьдардаг нийтийн байр, шөнийн клуб, дэн буудал руу дайран орж, мансуурсан бүхнийг баривчилж, эсэргүүцэл үзүүлсэн бүхэн рүү сануулга өгөхгүйгээр гал нээжээ. Нэг иргэн “Би гудамжинд хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг буудаж байхыг харсан. Цагдаагийнхан тэдний цогцсыг шууд орхиод явсан. Тэд хар тамхи хэрэглэсэн нь буруу ч гэлээ цагдаагийнхан тэдэнтэй хэтэрхий хэрцгий хандаж байна” гэж хэлсэн байна.

 

Родриго Дутертегийн хар тамхичдын эсрэг тэмцэл өнгөрсөн сарын 26-ны өдөр эхэлсэн. Ганцхан долоо хоногийн дотор 300 хүн амиа алдсан болохыг Хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр Цагдаагийн удирдлагууд хар тамхичдын эсрэг хийсэн тэмцлийнхээ талаар сэтгүүлчдэд тайлангаа тавьжээ. Цагдаагийнхан сарын хугацаанд хар тамхи борлуулсан, хил давуулан зарсан 10 мянга гаруй хүнийг баривчилж, хар тамхины бүрэн хамааралд орсон 5000 хүнийг эмчилгээнд хамруулсан гэв.

 

Сэтгүүлчид “Тусгай ажиллагааны үеэр хэдэн хар тамхичин амиа алдсан вэ” хэмээн асуухад Цагдаагийн дарга “700 орчим” гэж хариулжээ. Харин сөрөг хүчний зүгээс “Ерөнхийлөгчийн эхлүүлсэн тусгай ажиллагааны үеэр 1900 орчим хүн амиа алдсан. Филиппинд дайн болж байна. Цагдаагийнхан тааралдсан бүхэн рүүгээ гал нээж, дураараа авирлаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

 

Хар тамхичдын эсрэг хийж буй тэмцлийн үеэр хүний амь нас хохирч буйг НҮБ-ын Хүний эрхийн байгууллага мэдэгдэж, “Нэн даруй уг ажиллагаагаа зогсоохгүй бол бид Филиппинийн эсрэг шат дараатай хориг тавьж, шахалт үзүүлэх болно” гэж хэлжээ. Ихэнх орон НҮБ-ын үгийг хууль мэт хэрэгжүүлдэг билээ. Зарим нь эсэргүүцэл үзүүлдэг ч НҮБ-ын сүр хүчээс эмээдэг гэхэд болно.

 

Харин Ерөнхийлөгч Родриго Дутерте НҮБ-аас айх бус “Тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс бүү оролц. Та нар намайг сүрдүүлж чадахгүй. Та нарын үг миний үйл хэргийг зогсоож бас цуцалж чадахгүй” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн хариуд НҮБ, “Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол таныг шүүхэд өгөх болно” гэсэн байна. Ерөнхийлөгч “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Филиппин НҮБ-аас гарах болно. Бидэнд алдах зүйл байхгүй. НҮБ ажлаа тун муу хийж байна. Бид дотоодын асуудлаа шийдвэрлэж чадна. Бидэнд асуудлаа шийдэх олон гарц, хаалга байна. Харин та бүхэн Филиппинд бус Сири улсад санаа тавь. Та бүхэн Сирийн асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байна. Та бүхэнд хүч байгаа ч хүчээ ашиглахгүй байгаа чинь миний уурыг хүргэж байна. Та нар чанга орилсон ч би сонсохгүй. Зөвхөн та нарын хоолой өвдөх болно” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Ерөнхийлөгч Родриго Дутерте хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Түүний тэмцэл хэтэрхий буруу байна. Энэ бүхэн Филиппинд аюул учруулж, нийгмийг хамарсан тэмцэлд уриалан дуудаж болзошгүй” гэсэн байна.

 

Хар тамхичдын эсрэг тэмцлээс болж Филиппинийн хар тамхи, зэвсэгт бүлэглэлүүд Ерөнхийлөгчөө заналхийлж, толгойг нь 100 мянган ам.доллароор үнэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд цагдаагийнхан Ерөнхийлөгчийг заналхийлсэн олон дуудлага, захиа хүлээн авсан тухайгаа мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsog:
Zov demjij bn Manaid ch bas iim hatuu gar heregtei tor tomor nuurtei baih h tei
2016-08-25
Demjij baina:
Uls ornii ereeduig bodoj ajillaj youn hunii erh be. Eruul humuus ulsad heregtei. Manaih bas ingej ajillah estoi.
2016-08-25
huush huzuugui mini unshaarai:
Ugui er manaid neg iim tur barih hun hezee garch ireh yum bol doo pysda gj iim udirdagchtai boloh yum san
2016-08-24
Зочин:
Ugaasaa dontson humuusiig emchleh, taraasan zarsan hunuusiig hatuu shiitgeh yostoi. Dontono gedeg ni uvchin yum
2016-08-24
энхэ:
НҮБ хэрэгтэй газараа цэхийчээд хэрэггүй газар хуцаад байх юм. Цэвэрлэсэн шиг цэвэрлэж байна даа
2016-08-24
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-08-24
ард түмэн:
Ёстой зөв арга хэмжээ байна. Манай Монголд авилгал авсан хүмүүсийг ингэж газар дээр нь буудаасай.
2016-08-24
Зочин:
NUB BOL ZUGEER L HOOSON NER ARABIIN TULUU UYCH HIISENGUI NOVSH
2016-08-24
уулын өвгөн:
Хар тамхины асуудлаас болоод нэг үндэстэн устаж болно. Харин үндэснээ хамгаалж доривтой ажиллах нь маш зөв. Үнэхээр НҮБ шийдвэртэй ажиллахгүй байгаа нь Ирак, Сири, Украйн зэрэг улсад болж байгаа асуудалд оролцохгүй гөлөлзөөд цаана байгаа их гүрний өмнө жижигрээд байгааг Филиппиний ерөнхийлөгч яг онож хэлжээ. Улсаа ингэж л удирдах хэрэгтэй. Хүний эрх гэсэн ойлголт маш хязгаарлагдмал байх ёстойг ойлгоогүй Европ одоо яаж баларч байна. Хүний эрх, үүрэг хоёрыг салгаснаас болоод асар их хохирол хөнөөл гардаг юм.
2016-08-24
Unen ug:
Buruu buhentei engej shiidvertei temtsej uls undestnee avardag udirdagch heregtei baina. Ashig haisan olon ulsiin ediin zasgiin aluurchid hashgirch l baig niitiin erhasigiin toloo baga sag hohirol garah ni medeej ireeduigee gerel gegeetei bolgoh ni chuhal
2016-08-24