“Эрчим” клуб хэсгээс гарах боломжгүй боллоо

img

 

“Азийн хөлбөмбөгийн холбооны цом” тэмцээний урьдчилсан шатны “B” хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

 

Эхний тоглолтодоо манай дээд лигийн аварга “Эрчим”-ийг хожиж гурван оноо аваад байсан “Три Стар” /Непал/ өнөөдөр Комбажын лигийн аварга “Нагауорлд” багтай тоглосон. Тэд энэ тоглолт хожих юм бол зургаан оноотойгоор хэсгээс гарах боломжоо шууд хангах байсан ч тоглолт тэс өөр нөхцөл байдалтайгаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл “Нагауорлд” бөмбөгийг илүүтэйгээр эзэмшиж, санаачлагатай тоглож байлаа. Тиймдээ ч 28 дахь минутад Ним Сованнара булангийн цохилтоос мөргөж тооны харьцааг нээснээр, эхний үе 1:0-ээр өндөрлөсөн.

 

Хоёрдугаар үе, тэр дундаа тоглолтын сүүлийн мөч ойртох тусам “Три Стар” клубын довтолгоон аюул тарьж байсан. Ингээд 87 дахь минутад тэдний легионерь довтлогч Мартин Каяоде тооны харьцааг тэнцүүлсэнээр үр дүн тэдний талд эргэсэн. Үндсэн цаг дуустал хэн хэн нь гоол оруулалгүй тоглолт тэнцээгээр өндөрлөсөнөөр “Эрчим” клуб хэсгээс гарах боломжгүй болсон. Харин 25-ны пүрэв гаригт “Эрчим”, “Нагауорлд” багуудын тоглолтын дараа Непал, Комбажын багуудын хэн нь тэмцээнийг цааш үргэлжилүүлэх нь тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ugaasaa l Erchim garahgui ni oilgomjtoi baisan shuudee. Hulbumbugiig ingej toglodoggui yum nusnuudaa. Hulbumbugiig umchluh gesen heden sogtuu huuchin togloj baisan amisgaanuudiin eruul bus uzel baigaa tsagt Mongold hulbumbug sergehgui yum shuu
2016-08-24
Soccer:
Непал Камбож Бангладешийн клуб гэж юу байдгийн болдоо хөөрхийс
2016-08-24