“Фарк” бүлэглэлийнхэн зэвсгээ хураалгав

img

Кубын удирдагч Раул Кастрогийн санаачлагаар олон жил сөргөлдсөн Колумбын Засгийн газар болон “Фарк” бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдөр Гавана хотноо уулзаж, гал зогсоох гэрээ байгуулсан билээ. Тэгвэл гэрээний дагуу өнөөдөр “Фарк” бүлэглэлийн дайчид зэвсгээ хураалгаж, зарим бүс нутгийг чөлөөлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Фарк” бүлэглэлийн тэргүүн Тимолеон Жименез “Бид шинэ түүхийг эхлүүллээ” гэсэн бол Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос “Ялалт эсвэл ялагдал бидний талд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдрөөс бид амар тайван байх болно. Тун удахгүй сөргөлдөөн дуусна” гэж мэдэгджээ.

 

Хоёр тал 1964 оноос хойш сөргөлдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 220 мянган хүн амиа алдаж, олон сая иргэн эх орноосоо дүрвэжээ. 2011 оноос “Фарк” бүлэглэл Засгийн газрынхаа эсрэг цэргийн ажиллагаа явуулж, хилийн ойролцоох цэргийн баазуудыг нь агаараас бөмбөгдөж эхэлсэн юм. Куба улс 2012 оноос хойш хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард сууж, улс орныхоо асуудлаар ярилцахыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ