Д.Отгондалай маргааш эх орондоо ирнэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпийн наадам XXXI дэх удаагаа Бразилийн Рио Де Жанейро хотноо болж өндөрлөлөө. Олимпийн наадамд оролцсон манай баг тамирчдийн хагас нь эх орондоо ирээд буй юм.
Харин маргааш өглөө чөлөөт бөх, боксын тамирчид ирэх ажээ. Тамирчид өглөөний 06.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буух юм байна.
Тамирчдаа тосч авах үйл ажиллагааг “Алдар” спорт хороо, “Хилчин” спорт хороо, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо зэрэг байгууллага зохион байгуулж байгаа ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ