Италийн төвийн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 250-д хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид нуранги дороос иргэдийг хайсаар байна. Аврах ажиллагаанд 5000 орчим аврагч оролцож, сураггүй алга болсон иргэдийг хайж буй юм. Ойролцоогоор 300 гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Газар хөдлөлт Аматриче, Аркуата, Аккумол болон Пескара дел Тронто хотуудад хүчтэй мэдрэгдсэн билээ. Тус улсын Геологи судалгааны төвөөс “6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болох үед Аматриче хотноо 4.3 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн” гэж мэдэгджээ. 4.3 баллын газар хөдлөлтөөр тус хотын бүх барилга, байгууламж нурж, олон мянган иргэн хохирол амсчээ.
Эрх баригчид гамшгийн бүсүүдэд айлчилж, иргэдтэй уулзаж байна. Италийн олон улсын 10 гаруй байгууллага нэгдэж, иргэдэд тусламж нийлүүлж эхэлжээ. Тусламжийг армийнхан нисдэг тэргээр гамшгийн бүсэд хүргэж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |