Буудалцааны үеэр таван цагдаа шархтжээ

img

Мексикийн Тамаулипас мужид дээрэмчид халдлага үйлдсэний улмаас цагдаагийн таван ажилтан гэмтсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан болон дээрэмчдийн хооронд буудалцаан болсон байна. Буудалцааны үеэр шатахуун хадгалж байсан сав дэлбэрчээ.

 

Армийнхан хотын төвийг хяналтадаа авч, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна.

 

Уг хэргээс гурван өдрийн өмнө Герреро мужид дээрэмчдийн бүлэглэл халдлага үйлдэж, гурван цагдааг хөнөөсөн билээ. Гэмт этгээдүүд цагдаагийн албан хаагчдыг гол байгаа болгож, гэмтээх нь ихэсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ