Италид дахин газар хөдөллөө
2016-08-26

Италийн төвийн хэсгийн Риети хотноо өчигдөр 17.00 цагийн орчимд 4.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас Риети хотын хэд хэдэн барилга нурж, 40 орчим хүн шархтжээ. Тус улсын Геологи судалгааны төв Риети хотноо дахин газар хөдлөлт болж магадгүй хэмээн удирдлагуудад нь сануулсан байна.

 

Хотын 2000 гаруй иргэн түр хорогдох байруудад амьдарч эхэлжээ. Италийн төвд 48 цагийн өмнө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 250 хүн амиа алдаж, 300 орчим хүн шархтсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин