Италид онц байдал зарлав

Италийн Ерөнхий сайд Маттео Ренци газар хөдлөлт болсон бүс нутгуудад онц байдал зарласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын төвийн хэсгээр 6.2 болон 4.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 250 орчим хүн амиа алдаж, 300 орчим хүн эмнэлэгт хүргэгдээд байна.
Амиа алдагсдын ихэнх нь Аматриче хотын иргэд гэнэ. Тус хотын гэнэтийн байгалийн гамшгийн үеэр хамгийн хохирол амссан юм. Хотын бүх барилга, байгууламж сүйджээ. Засгийн газар 50 сая еврог газар хөдлөлтөд өртөөд буй хотуудад хуваан олгосон байна.
Ерөнхий сайд “Бид энэ бүхнийг даван туулж чадна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ