Ерөнхийлөгчийнхөө тэмцлийг буруутгав

img

Филиппинийн нийслэл Манила хотноо олон мянган иргэн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхичдын эсрэг явуулж буй тэмцлийг буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаал хүний эрхийн байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан нэгджээ.

 

Хар тамхичдын эсрэг хийж буй тэмцлийн улмаас 1900 орчим хүн амиа алдаж, 10 мянган хүн хоригдоод байна. Иргэд хар тамхичдын эсрэг тэмцэл явуулж буйг тэмцлийг зөвтгөж байгаа ч “Ерөнхийлөгчөө хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгажээ.

 

Цагдаагийнхан хар тамхичид олноороо байршсан газар гэнэтийн шалгалт явуулах нэрээр шууд гал нээж, хар тамхичдыг буудан хороож байгаа юм. Мөн армийнхан ил задгайгаар хар тамхи худалдсан хүмүүст сануулга өгөхгүйгээр шууд буудан хороож эхэлжээ.

 

Тусгай ажиллагааны үеэр амиа алдагсдын цогцсыг эмнэлгийн байгууллагын ажилчид очиж авах хүртэл олны өмнө байгааг иргэд буруутгасан байна. Хүүгээ алдсан нэг эмэгтэй “CNN” агентлагт “Бурхан л Родриго Дутертег зогсоох байх” гэж хэлжээ.

 

Манила хотноо болж буй жагсаал хүрээгээ тэлэхээс сэргийлэн Ерөнхийлөгч “Та бүхэн яг одоо тарцгаа. Би амласан ёсоороо энэ улсыг хар тамхичдаас цэвэрлэх болно. Намайг хэн ч хориглож чадахгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SAIN YERONHIILOGCH:
MASH SAIN YORONHIILOGCH BNA AMERIKIIN HUNII ERH YARISAN BUUNII HOG SHAARUUD YUM YUMAND GAI BOLDOG
2016-08-29
зочин:
Айвал бүү хий,хийвэл бүү ай гэж миний өвөг дээдэс сургадаг байсан.Дутерте эхэлснээ дуусгах хэрэгтэй.АНУ мэтийн хог шаарнууд бол хар тамхитай тэмц гэх мөртлөө арга хэмжээ авахаар хүний эрх ярьж гүйх нохойд баах нохой саад гэдгийн үлгэрийг үзүүлдэг. Манай улсад гэхэд авилгатай тэмц гэх мөртлөө С.баяр мэтийн авилгачдыг болохоор улс орондоо орогнуулан авилгачдыг өөгшүүлж байна.
2016-08-29