Италид дахин газар хөдөллөө

Италийн Аркуата дель Тронто хотноо өчигдөр 12.00 цагт 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.rt.com” мэдээллээ. Газар хөдлөлтийн үеэр Аркуата дель Тронто хохирол амсаагүй болохыг эрх баригчид баталжээ. Ийнхүү ганцхан долоо хоногийн дотор тус улсад гурван газар хөдлөлт боллоо.
Италийн төвийн хэсэгт энэ сарын 24-25 шилжих шөнө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 290 хүн амиа алдаад байна. Уг газар хөдлөлтөөс 22 цагийн дараа Рието хотноо 4.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ