Гадаадын банк оруулж ирэх цаг нь болсон

img

Монгол Улс 2017 оноос бусдад тавьсан өрөө төлж эхэлнэ. Улсын төсвийн нэг жилийн хөрөнгийг найман их наяд гэж тооцвол хоёр их наядыг өрөндөө өгөх тооцоотой. Иймээс ойрын хоёр  жилд эдийн засаг сайжирах боломж байхгүй. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж өсгөсөн нь арилжааны банкуудын ашиг 20.1 хувьд хүрч түүнээс ч дээш өснө. Харин банкуудын зээлийн хүү буурах магадлал муу. Өөрөөр хэлбэл хүү гэдэг банкны суурь тогтолцооны үнэ. Энэ үнэ хэзээ буурах вэ гэхээр өрсөлдөөн бий болсон үед буурдаг жамтай. Тиймээс эдийн засаг эрсдэлд орсон энэ үед гадаадын банкыг Монголд байгуулбал зөв алхам болно гэдгийг эдийн засагчид ярьж эхэллээ. Гадаад талдаа дэлхийн нийт эдийн засгийн 4-ний 3 нь 0 хүүтэй ойр бодлого барьж байна. Энэ их зөрүү алслагдахын хэрээр шахалт үүснэ. Мөн зах зээлийн механизм нь  өөрөө бага хүүтэй гадны банкны салбарыг эрж эхэлсэнийг шинжээчид тодотгож байна. Тэд Монголын арилжааны банкуудаас хэдэн хувь нь боловсон хүчиндээ  хангалттай хувийг зарцуулж хэдэн хувь нь гадашгаа гарах сонирхол байгааг дүгнэх хэрэгтэйг сануулж байна. Хэрэв гадагш гарах сонирхолгүй банк байвал өөрчлөлт хийх шаардлагтайг эдийн засгийн судлаач  Б. Алтанцэцэг, Б: Эрдэнэбат нар хэлсээр байна. Бусад улсад гадаадын болоод дотоодын банкууд бүгд байдаг. Гэхдээ хэзээ оруулж ирэх вэ гэдэг цаг хугацааны асуудал ажээ. Өнөөдөр Монголд байгаа арилжааны банкуудын 40 гаруй хувь нь гадны эздийн мэдэлд байгаа. Ийм үед гадны банк орж ирсэн тохиолдолд томоохон хөрөнгө оруулалттай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь давуу болж жижиг зээлүүдийг дотоодын банк санхүүжүүлэх эрсдэл, ялгарлал гардаг олон улсын туршлага байгааг Санхүү эдийн засгийн сургуулын тэнхэмийн эрхлэгч Б.Мөнгөнцэцэг тодотгож байна. Хэрэглээний эдийн засагтай энэ үед гадны банкуудыг оруулж ирэхдээ хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгаж тэдний үйл ажиллагаанд тавих  хяналтыг тодорхой болгох хэрэгтэйг шинжээчид, эдийн засагчид анхаарууллаа. Түүнчлэн орон зайны хувьд хаанаас ямар банк оруулж ирэх вэ гэдгээ сайн судлах шаардлагатай аж. Хэрэв гадны банк орж ирвэл банкуудын дунд шудрага өрсөлдөөн бий болж  хүү буурч, зээлийн нөхцөл сайжирах давуу талтай.Тиймээс банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг хийж гадны банк оруулж ирэх цаг болсон гэж  монголын эдийн засагчид дүгнэж байна.

 

Ц.БАЯР

Эх сурвалж:www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gargaval
2016-08-30
Зочин:
boslog garval gadaadiin toriin kompan orood irne
2016-08-30
zochin:
Zov sanaa. Mongoliin bankuud hymralaar dalimduulj ulam huugee nemdeg uneheer humuusiig shuldag. Odoo ch harin sain tsag ireh n dee.
2016-08-30
Зочин:
ӨРӨНД Л ОРОХГҮЙ БАЙЖ ЧАДВАЛ БИД ЮУГААЧ АЛДАХГҮЙ ХАРИН ГАДНИЙ БАНК БИДЭНД ХЭРЭГТЭЙ ГАЗАРЫГ ГАДНИЙ ХҮНД ХУВЬЧАЛАХ ЭЗЭМЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2016-08-30
Зочин:
ГАДНИЙ БАНК ОРОУУЛАЖ ИРХЭД ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ЗЭЭЛИЙН УЯН ХАТАН БОДЛОГ ХЭРЭГЖЭНЭ ЭНЭ БОЛ АРД ИРГЭДЭД АШИГТАЙ ЗҮҮЛЬ
2016-08-30
Зочин:
bank orj irlee gexed xyjaa nar hsorgoolj hsig orj irne
2016-08-30
Зочин:
МАН ы хан Хятад банк оруулж ирэх ясны ганц хүслээ одоо хэрэгжүүлэх гээд бууриа засаж сууриа тавьж байна уу та нар багахан давраарай ард түмэн бүгд дүлийрээд сохорчоогүй байгаа шүү та нар засаглаж байхдаа хотоо зараад дууссан одоо хятад банкинд улсаа зарах нуу
2016-08-30
Зочин:
2015 ond Khaan bank 135 000 000 000 tugrugiin ashigtai ajillav. japan huvi ezemshigch 50 000 000 iin noogdol ashig avav. yduu mongoliin tetgeveriin hugshidiig ingej shulaj baina daa...
2016-08-30
Lodoi:
Mongoliin ariljaani bankni shardlaga gej aihtar tom shalgyyr bn teriig davdag hun gej bhgui yl ni bank zeel olgoj huugeer ni amidardag biznes getel manai banknyyd gediij bn gedeg ni hergtsee erelt asar ih bn gesen vg.Tiim ychraas gadni bank oryylj ireh ni tyiliin zov
2016-08-30
зоочин нөөөкр:
Ломбард банкыг өөрчлөх өрсөлдүүлэх л хэрэгтэй Тэгж байж л хүү буурч хүнээ ойлгох байх оо
2016-08-30
ОЙЛГОМТОЙ Ш ДЭЭ:
ГАДНЫ БАНК ОРУУЛАХ НЬ УЛСЫН Э.З. БОЛОН ИРГЭДЭД МАШ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ МАНАЙ БАНКНЫ ЭЗЭД ОЛДОГ АШИГ НЬ БАГАСАХ УЧИРААС ХЭЗЭЭ Ч ЗӨВШШӨРӨХГҮЙ ТЭД Л ЗАСГИЙГ АТГАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
2016-08-29
эзэгтэй:
Гадаадын банкийг оруулж ирсэнээр ард иргэдийн амьжиргаа сайжирч улс орны эдийн засаг сайжирах нь тодорхой.Монголын банкнудын монополийг зогсоох хэрэгтэй
2016-08-29
Лхамжав С:
Монголын банкны захиралуудын цаана дандаа харийн хүмүүс байгаа шүү дээ
2016-08-29
Лхамжав С:
Газрын бүх баялаг болон, эдийн засгийн аюулгүй байдлаа алдах гэж зүтгээд байдаг, бусдын эрхшээлд амьдрах гээд зүтгээд байдаг ямар толгой эргэсэн улсууд вэ? Та нар бусдын эрхшээлд амьдрах дуртай юм бол тэр америкдаа очиж хоолны газрын сав суулга угаах зэрэг ажилаа хийгээд байж байхгүй юу.Дэлхийн нэрд гарсан шилдэг эдийн засагчдын бүтээлийг сайн уншиж судал, тэгээд Эдийн засгийн алуурчны наманчлал гэдэг номыг дахин дахин сайн уншиж америк ардчлалынхаа мөн чанарыг сайн ойлгож авах хэрэгтэй Ойлгож чадвал тань гадны банк оруулахын сайн мууг ойлгох болно Ойлгож чадахгүй бол худал үнэн онол ярин гадны дотоодын луйварчдын гар хөл болохоос дээр юм та нарт олдохгүй.Эх орныхоо төлөө зөв санаатай зөв замаар явбал та нарт сайхан ирээдүй бий . Гадны бодлогын гар хөл болж буруу зөвийг бурж олсон хэдэн ногоон чинь та нарын амьдралын утга учир биш шүү Бид чинь Монголчууд, Монголоороо амьдрах улс шүү дээ
2016-08-29
zzz:
Hamgiin orovdoltei ni manai tord bolovsroltoi hyn tun hovor baisnaas bolj ingej ih zag aldsan, ali ch namd oligtoi hyn baihgui , yyniig ali heden jiliin omno , byr 20 jiliin omno hiih baisan um
2016-08-29
zochin:
zuw zuw ene heden bank ard tumniig arai denduu shulj bna
2016-08-29
Зочин:
MGL bankuud gej LOMBARD shuudee
2016-08-29
Irgen:
Zov zov. Manai heden bankiruud och tochnoon jil huugeer ni daramtalj bayjlaa. Bankiriin targalsan jiriin zeeltei irgediin tursan yag tentsene.
2016-08-29
p:
Гадаадын банкийг оруулж ирэх хэрэгтэй ,монгол банк өөрсдөө зээл өгдөггүй тэгээд бид яаж амьдрах юм бэ, эсвэл зээлийн хүү өндөр
2016-08-29
Зочин:
zov zov masn zov bna demjij bna dotoodiin ariljaanai bankuudiin iim ondor huug halah tsag bolson ugaasaa hun bur l zeel avdag shuu dee tiimees ali boloh baga huutei sain zeeleer l humuus amidardag sh de
2016-08-29
Зочин:
Зөв. Дэмжиж байна. Жилийн 18-20 хүүтэй зээлээр аж ахуйн нэгжүүд яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ. Аль хэдийнээ цаг нь болсон. Монголын банкуудын эзэд нь УИХ-д суучихаад гаднаас банк оруулахыг дэмжихгүй олон жил явж ирсэн. Үр дүнд нь энэ олон жилийн хугацаанд Монголын аж ахуйн нэгжүүд томорч өргөжиж чадаагүй. Ганц нэг том компаниуд нь гадаадаас хямд хүүтэй олон жилийн хугацаатай зээл олж ирж байж энэ хэмжээнд хүрсэн
2016-08-29
Зочин:
Гадаадын банкыг оруулж ирэхийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Харин хятадын банкыг оруулж ирэхийг эсэргүүцэж байна.
2016-08-29
Зочин:
Гадаадын банкийг монголд оруулж ирж ЖДҮ, жижиг бизнесийг дэмжиж чиглэлд бага хүүтэй зээл олгох талаар анхаарч ажиллавал ажилгүйдэл, амьдралын түвшин дээшлэхэд тустай.
2016-08-29