Согтуу жолооч зургаан настай хүүг мөргөж, гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 463 дуудлага, мэдээ хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна.
ХУД-ийн нутаг Шувуун фабрикын зам, 120 дугаар ангийн зүүн замд N.Bluebird маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуйгаар явж байсан 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн СХД-ийн нутаг Цэргийн хотхоны автобусны буудал дээр “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Э нь зорчигч 57 настай эрэгтэй З-г унагаж гэмтээжээ.
Хөдөө орон нутагт Дорнод аймгийн Цагаан уул сумаас хойш 24 км-т шороон замд T.Carina маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ