Г.Отгонцэцэгт “Кyrmet” одон гардуулжээ

Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаанд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Түүний энэ амжилтыг нь үнэлж, Казахстан улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар “Kyrmet” одонгоор шагнасан байна.
Мөн түүний багш, дасгалжуулагч Д.Энхбаатарыг тус одонгоор шагнажээ. “Кyrmet” одон нь тус улсын хамгийн хүндтэй шагнал ажээ.
Түүнчлэн тус улсын Засгийн газраас Г.Отгонцэцэгт “BMW” загварын машин, 75000 ам.доллар, нэг өрөө байраар шагнаад байгаа юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ