Автын ослоор хоёр хүн нас баржээ

img

 

Өнгөрсөн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 430 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 338 дуудлага бүртгэгдсэн байна.

 

ЧД-ийн нутаг Зуслангийн зам, Салхитын ЕБ-ын 117-р сургуулийн буудалд H.Verna маркийн автомашины жолооч нь T.Landcruiser маркийн П жолоочтой автомашинтай мөргөлдөж, 3 хүн гэмтээн ослын газрыг орхин явсан байна.  Мөн тус дүүргйин нутаг Лааганы гудамж, 50-р сургуулийн урд замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 22 настай Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна.

 

Хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ухаа худаг уурхайгаас Цагаан хад чиглэлийн асфальтан замд UAZ маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 45 настай Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхин сэнс гэх газар асфальтан замын хажуу руу Э жолоочтой T.Prius маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай Э-н амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ