Барьцааны иргэдийн бичлэгийг үзүүлэв

img

Алан хядах “Талибан” бүлэглэл барьцаанд байгаа АНУ, Канадын иргэдийн 2.11 минут үргэлжлэх видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Барьцааны иргэд гэр бүлийн хоёр юм. 33 настай Жошуа Воул Канадын иргэн бол түүний эхнэр Катлин Колмэн АНУ-ын иргэн билээ. Тэд 2012 оны аравдугаар сард Афганистанд жуучлалаар явах үедээ сураггүй алга болжээ.

 

Хоёр улсын Засгийн газар Афганистан дахь элчин сайдынхаа яамаар дамжуулан иргэдээ хайсан ч өнөөг хүртэл ямар нэгэн сураг гаргаж чадаагүй аж.

 

Жошуа Воул “Тун удахгүй биднийг ална хэмээн хэлсэн. Бид үхэхээс айхгүй байна. Эх орон, гэр бүлээ санаж байна. Үнэхээр санаж байна. Мэдэхгүй юм. Бидэнд эрх чөлөөтэй болох хоёр сонголт бий. Нэг нь хэлэлцээр хийх нөгөө нь үхэх” гэж хэлжээ.

 

Талибанчууд барьцааны иргэдийг суллахын тулд их хэмжээний доллар өгөхийг шаардсан талаар Катлин Колмэн мэдэгджээ. Гэхдээ талибанчууд хэр хэмжээний мөнгө нэхэж байгааг тэрбээр хэлээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ОДОО ХОХЬ НЬ ГЭЖ ХЭЛЭХ ХЭЦҮҮ БАЙХ ХЭЦҮҮ ЮМ БАЙНА ДАА КАНАДУУД АФГАНЫГ ЦЭВЭРЛЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
2016-09-01
Зочин:
Uxsenee hiij Afganistan ruu juulchildag bnaa...uxlee haisan yum shig...
2016-08-31