Владимир Путинийг баривчилж, ял оноожээ
2016-08-31

АНУ-ын Флорида мужийн Уэст-Палм-Бич хотын цагдаагийнхан Владимир Путин нэртэй америк эрийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Путин “Publix” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа бүдүүлэг загнаж, ажилчдыг нь заналхийлжээ. Мөн тэрбээр дэлгүүрээс гарахаас татгалзсан аж. Дэлгүүрийн эзэн аргагүй эрхэнд цагдаагийнхан дуудлага өгсөн байна. Цагдаагийнхэн дэлгүүрт бүдүүлэг загнасан эрийн биеийн байцаалттай танилцаж байхдаа түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ижил нэртэй болохыг тогтоосон байна.

 

Уг мэдээллийн дараа хэвлэлүүд “Владимир Путин баригдлаа” гэх гарчигтэй мэдээг хэвлэлээр цацаж эхэлжээ. Шүүхээс түүнд нэг жилийн хорих ялаар шийтгэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
ХАХА:
ЯДАЖ БАНХАР ГЭДЭГ НЭР АВАХГҮЙ ДЭЭ АААХАХХА
2016-09-01
Зочин:
sonin l yum
2016-09-01