Монгол дасгалжуулагчдын тэмцлээр бизнес хийж эхлэв

“Рио”-гийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын тамирчин Г.Мандахнаран болон Убекстаны тамирчин Ихтиёр Наврузов нар барилдсан.
Тэмцээний эхнээс Монгол Улсын бөх оноогоор тэргүүлж байсан ч түүнийг оноогоо хамгаалахын тулд барилдалгүй зугтсан хэмээн шүүгч үзэж, нэг оноогоор торгосоноос болж тэрбээр медалийн тавцанд гарч чадаагүй юм. Уг шийдвэрийг тамирчны дасгалжуулагчид эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлсан нь олны анхаарлыг татсан билээ.
Тэгвэл алдарт “Wrestleology” бэлэн хувцасны брэнд дасгалжуулагчид хувцсаа тайлж буй үеийн агшинг харуулсан зурагтай футболкийг үйлдвэрлэсэн байна. Уг футболк дээр “Аварга шиг барилдаж, Монгол шиг тэмц” хэмээн бичжээ. Тус брэндийн төв сайт дээр уг футболкийг 22 ам.доллароор худалдаалж эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ