Сингапурт жирэмсэн эх зикагийн халдвар аваагүй

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусын анхны тохиолдол Сингапур улсад өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн билээ.
Тэгвэл тус улсын хэмжээнд 82 хүн зикагийн халдвар авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. 47 хүн бүрэн эдгэрч, эмнэлэгээс гарсан болохыг албаныхан батлав.
Халдвар аваад буй иргэдийн дунд жирэмсэн хүн байхгүй гэдгийг эрх баригчид мэдэгдэв. Хэвлэлүүд “Жирэмсэн эх халдвар авсан” гэж мэдээлэх болжээ.
Албаны эх сурвалж “Жирэмсэн эх халдвар аваагүй. Энэ бол ташаа мэдээлэл байна. Харин жирэмсэн эхүүдийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийж байгаа. Мөн жирэмсэн эхүүдэд зөвлөгөө өгөх төвүүдийг нээсэн” гэж мэдэгдсэн байна.
Сингапурт зика вирус эрчимтэй тархаж буй учир эрх баригчид хотын төвийг ариутгах ажил эхлүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ