Сагсчин бүсгүйчүүд маргааш Тайванийг зорино

Эмэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-11-ний өдрүүдэд Тайвань улсад болно. Уг тэмцээнд оролцох Монгол Улсын оюутны эмэгтэй шигшээ баг маргааш эх орноосоо мордоно.
Манай улсын баг 12 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцоно. Тамирчид 18-24 насныхан юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ