Трамп, Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзана

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп өнөөдөр Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзахаар болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.
Трамп Аризона мужийн иргэдтэй уулзсаныхаа дараа Ерөнхийлөгчтэй уулзахаар болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч болбол “Мексиктэй залгаа хил дээрээ хана босгож, АНУ-д ажиллаж, амьдарч буй мексикчүүдийг нутаг буцаана” хэмээн мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгч Энрике өнгөрсөн тавдугаар сард “Трамп тун бодлоггүй зүйл ярьж байна. Түүний ярьсан зүйл олон мянган мексикчүүдийг эмзэглүүллээ. Түүнтэй уулзахад бэлэн. Гэхдээ Ерөнхийлөгч болсных нь дараа уулзах болно” гэж мэдэгдэж байжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албан өнөөдрийн уулзалтын талаар мэдээлэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ