Боловсролын сайдаа цаазалжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун боловсролын яамны дэд сайдаа цаазалсан талаар Өмнөд Солонгосын талаас мэдээллээ. 64 настай Ким Юн Жин гэгчийг улсаасаа урвасан хэмээн үзэж, олны өмнө цаазалсан гэнэ. Боловсролын яамны хэвлэлийн Жүн Жон Хи “KCNA” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дээрх мэдээллийг баталсан байна.
Удирдагч Ким Чен Ун түүнийг өнгөрсөн зургаадугаар сард ажлаас нь чөлөөлжээ. Нэгэн гэрч “Ким Чен Ун өөртэй нь тэрсэлдсэн бүх хүнийг замаасаа зайлуулдаг. Тэрбээр ганц хүн бус гэр бүлээр нь хүйс тэмтэрдэг” гэсэн байна.
Ким Чен Ун энэ онд Батлан хамгаалах яамны сайд Хёон Юн Чол, Армийн генерал Ким Юн Чолыг мөн улсаасаа урвасан хэмээн цаазаар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ