Трамп Мексикт айлчлав

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп Мексикт айлчилж, Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд Трампийн сонгуулийн кампанит ажлын талаар ярилцсан болохыг Мексикийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Уг уулзалт хаалттай болсон аж.

 

Уулзалтын дараа Ерөнхийлөгч твиттер “Трамп хана босгож чадахгүй” гэж жиргэжээ. Трамп Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд АНУ, Мексикийн хил дагуу хана босгож, иргэдийг нь хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Трампийн хэвлэлийн алба “Нэр дэвшигч, Мексикийн төрийн тэргүүнтэй хууль бус цагаачлалын асуудлаар ярилцаж, зарим асуудал дээр хамтран ажиллахаар болсон” гэж хэлжээ. Тэрбээр Мексик дэх айлчлалаа дуусгаад Аризона мужид хүрэлцэн ирсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ