Г.Отгонцэцэг хоёр дахь машинаа бэлгэнд авлаа

Риогийн олимпийн жүдог бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.
Тус улсын Засгийн газар хүрэл медаль хүртсэн тамирчнаа урамшуулан 75 мянган ам.доллар, нэг өрөө байр бэлэглэсэн. Мөн спорт загварын улаан өнгөтэй “BMW” машин бэлэглээд байгаа юм.
Түүнчлэн Казахстан улсын Чимкент хотын захирагч Б.Атамакулов Г.Отгонцэцэгийг “Land Cruiser” маркийн автошин, нэг өрөө байраар шагнажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ