Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилсон. Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Монголбанкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Б.Лхагвасүрэнгийн товч намтар
Боловсрол, мэргэжил
1989
МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч
1999
АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
Ажлын туршлага
1989-1994
Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч
1997-1998
Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
1999-2000
Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх
2000-2001
Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх
2002
Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
2001-2009
Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал
2009-2013
Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
2013
Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ