Самар түүхээр яваад амиа алджээ

img

 

Өнгөрсөн өдөр Архангай аймгийн Булган суманд самар түүж явсан иргэн модноос унаж амиа алдсан хэрэг гарчээ.

 

Тодруулбал, тус сумын Зуунмод багын Хардаг хад хэмээх газарт Баянхонгор аймаг...суманд суух 45 настай эрэгтэй Б нь самар түүж байгаад модноос унаж нас баржээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Хуш модны самар түүх явцдаа өндөр модноос унаж бэртэх, амиа алдах  хэрэг гарсаар байгаа аж. Өнгөрсөн саруудад зургаан иргэн самар түүж яваад модноос унаж амиа алджээ. Иймд цагдаагийн байгууллагаас самар түүхээр явж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz:
Hoorhiidoo amia zogooh gej yavaad l ingej baigaa um, Gaitai tor ardchilal bolood 26 jil ard tymnee saihan amdruulsangui ,,,zovj yavaa hymyys ih baidag ni gudamjaar yavaa hymyysiig harahad l medregdej baidag ,,, Saihan zag ireh baih gej zalbirya,
2016-09-02