Хүүхэд мөргөөд хэргийн газрыг орхижээ

img

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 308 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч, ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар 15 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 8 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.

 

БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 8 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан.

 

Мөн БЗД-ийн нутаг Гэр хорооллын зам, Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болохыг тогтоосон байна.

 

Хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд 8 дахь км-т S.Musso маркийн авто машин замын хажуу руу онхолдож 45 настай эрэгтэй Т-ийн амь нас хохирчээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ