Хиллариг хакердсан эрийг яллав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны цахим хуудсыг хакерсан иргэнийг ялласан талаар “CNN” агентлаг мэдээллээ. АНУ-ын Александрия хотын Холбооны шүүх Румынийн хакерчин 44 настай Марсел Лехелийг Хилларигийн хувийн сервер бүхий электрон шууданг эвдсэн хэмээн буруутгаж, 4.4 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Лехел ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Хиларигийн цахим сүлжээг хакердаж, түүний урьдчилсан сонгуулийн үеэр ашигласан олон мянган материалыг хакерджээ. Холбооны мөрдөх товчоо олон сар мөрдлөгө явуулсаны үр дүнд хакерийг баривчилсан аж. Хакерийг ОХУ-ын Засгийн газартай хамтран ажилладаг байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна.
Тэрбээр дан ганц Хилларийг цахим хуудсаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны цахим хуудсыг хакерджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ