АНУ-ын гурван мужид онц байдал зарлалаа

img

АНУ-ын Жоржи, Флорида, Хойд Каролина гэх гурван мужид өнөөдрөөс эхлэн онц байдал зарласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эдгээр мужид “Эрмани” гэх хүчтэй хар салхи ойртон ирж буй учир албаныхан онц байдал зарлахад хүрчээ.

 

Онц байдлын хүрээнд ихэнх сургууль, цэцэрлэг болон асрамжийн газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

Хар салхи эхэнд Флорида мужийг дайран өнгөрөх гэнэ. Тус мужид их хэмжээний аадар бороо орж, зам талбай бүхэлдээ усанд автаад байна. Мөн мужийн зүүн хэсэгт цахилгаан тасарчээ.

 

Эрх баригчид гамшгийн бүсэд 6000 мянган аврагчийг байршуулж, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхээр төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ