Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын байцаагчид сургалтанд хамрагдана
Нийгмийн даатгалын ерөнхий газраас орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн сургалтыг 2010 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг сургалтанд нийгмийн даатгалын байгууллагад 3 хүртэлх жил ажиллаж буй сумын байцаагчдыг хамруулж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас нийтдээ 90 орчим байцаагч хамрагдана. Сургалтын үйл ажиллагаа нь нийгмийн даатгалын бодлого, шинэчлэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэмжээний талаар сумын байцаагчдад эрх зүйн болон онол-пратикийн мэдлэг олгоход чиглэгдэж байгаа юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэн, боловсон хүчний чадавхиа дээшлүүлэхийн тулд албан хаагчдаа мэргэшүүлэх олон ажлыг хийж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаараа хөдөө орон нутгаас 3 хүртэлх жил ажиллаж буй сумын байцаагчдыг хамруулж байгаагаараа онцлог юм.
Жич: Нийгмийн даатгалын орон нутгийн байгууллагын байцаагчийн сургалтын үйл ажиллагааны нээлт 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Даваа гаригийн 09 цаг 15 минутанд НДЕГ-ын 702 тоот танхимд болох тул мэдээ авахыг хүссэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг цагтаа ирэхийг хүсье.
НДЕГ-ЫН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС 328030-641, 99816262
СЭТГЭГДЭЛ БИЧИХ