ШУТИС-ийн багш, доктор, профессор эмэгтэй залилангийн гэмт хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Эх сурвалжийн мэдээлснээр ШУТИС-ийн багш О гэгч эмэгтэй хамтран амьдрагчтайгаа нийлж нэр бүхий хятад иргэдээс онц их хэмжээний мөнгө залилсан хэрэг Улсын Мөрдөн Байцаах Газарт шалгагдаж байгаа юм байна.
Сүүлийн үед эдийн засгийн хямрал, иргэдийн амьдралд тохиолдож буй хүндрэл бэрхшээлээс болж залилан мэхлэх гэмт хэргийн тоо эрс өсч байгааг албаныхан анхааруулж байгаа юм. Итгэл эвдэх замаар бусдын хөрөнгийг хууран мэхэлж авсан үйлдэл нь эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болж онц их хэмжээний мөнгө залилсан бол 10-аас дээш жилийн хорих ялтай байдаг аж.
Манай сэтгүүлч оюутнууддаа үлгэр дууриал болох ёстой эрдмийн цол зэрэгтэй багшийн асуудлаар ямар арга хэмжээ авахыг ШУТИС-ийн удирдлага, БСШУ-ны яамны холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч эргэн мэдээлэх болно.
М.Болд