Эргүүлд хариуцлага тооцно

Өчигдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болсон. Энэ өдөр зам тээврийн осолд өртсөн 8 хүүхэд өртсөн байна. Эдгээр хүүхдийн гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж, гэмтжээ.
Иймд Монгол улсын ЗХАБТХ-ийн 13.2.7 –д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг Замын цагдаагийн газраас эхлүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ