Хэт даврагчид “ВВС” агентлагийг хакердав

Британийн “ВВС” агентлагийн араб хэлээр мэдээлэл дамжуулдаг суваг, цахим сайтыг хакердсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Мэдээллүүд гэнэт тасалдаж, дуу болон дүрс нь өөрчлөгдөж байжээ.
Тэгвэл уг хэргийн ард Иракийн хэт даврагч Халифын вант улс бүлэглэлийн хакерууд байгааг тогтоосон байна.
“ВВС” агентлагийн эдийн засгийн редактор Роберт Песон агентлагийн твиттер хуудастаа Биднийг хакердлаа. Энэхүү хэргийн ард хэт даврагчид бий” гэж жиргэжээ.
Тус агентлагийн твиттер хуудсыг 24 сая хүн дагадаг байна. Албаныхан уг хэргийг шалгаж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ