Ханбогд-Оюу толгой чиглэлийн замын ажил эхэллээ

Ханбогд сум-Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮЯ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ.
Тус замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар "Оч-Наран" ХХК энэ оны ес дүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байна. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаас бүхий орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн барина.
Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ