Н.Тэгшбаяр: Зээл ав, өр тавь, халамжаа хавтгайруул, татвараа багасга

img

Геологийн төв лабораторийн захирал Н.Тэгшбаяртай эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

 

 

-Та АН-ын гишүүн. Өнөөдөр улс орны эдийн засаг сүйрэх хэмжээнд хүрсэн үү. Эрх баригчид ингэж байна?

 

-Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гараад өмнөхөө магтаж байгаагүй. Данс нь улайсан Засгийн газар хүлээж авсан гэж МАН-ынхан ч, манайхан ч хэлдэг. Түүнээс биш тийм ашигтай, аятайхан ажил хийсэн улс орон авлаа гэж хэлж байгаагүй. Энэ бол уламжлал маягийн зүйл гэдгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ.

 

-Тэгэхээр улс оронд хямрал нүүрлээгүй гэх үү?

 

-Би АНУ-ын 44 Ерөн­хий­лөгчийн ард түмэндээ хандан тангараг өргөхдөө хэлсэн үгийг уншсан. Бүг­дээрээ “АНУ-ыг хям­ралаас гарах, ард түмнээ ажилтай болгох” гэсэн  өгүүлбэр байдаг юм билээ. АНУ-ын засаглал шилжих болгондоо эдийн засаг нь хүндэрсэн, авлигажсан төр хүлээж авсан түүхтэй. Тийм бо­ло­хоор МАН-ынхан эдийн засаг хүндэрсэн гэж бодож байгаа бол тэд­ний­хээр л болог. 2012 онд АН-ынхан засаг аваад тийм зүйл ярьсан. 2020 онд аваад бас дууссан, хүндэрсэн, авлигажсан гэх зэргээр ярих байлгүй.

 

-Шинэ Засгийн газар хэмнэлт, таналт, хасалт гэдэг үгийг ярих боллоо. Хэмнэх нь зөв үү?

 

-Эдийн засаг тодорхой хэмжээгээр хүндэрчихээд байгаа үед хэмнэнэ гээд ядарсан иргэдийнхээ талхыг таллаад, тосыг граммлаад байж болохгүй. Харин ч бүр эсрэгээрээ нэмэх хэрэгтэй юм.

 

-Оюутны 70200 төгрөгийг хасчихлаа?

 

-Маш буруу. Гэр хороолол, хөдөөний оюутнууд 70200 төгрөгөөр амьдарч байсан. Ижий аав нь мөнгө нэхэнгүүт “Түрүүчийн сарын 70200 төгрөгөөр юу хийсэн” гэж асуудаг байлаа. 70200 төгрөг оюутнуудын хөрөнгийн баталгаа болж байсан. “Дараа сард 70200 төгрөгөө аваад өгье” гээд ном дэвтэр, үзэг бал хүртэл зээлдэг байлаа. Төр батлан даагч нь болж байсан. “Тугалын зовлонг бух ойлгодоггүй” гэдэг шиг төр засаг ард иргэдийнхээ асуудлыг мэдэхгүй байна.

 

-Оюутнуудад 70200 төгрөг олгож эхэлснээр архи уух, баар цэнгээний газраар явах “бэл”-тэй болголоо гэж зарим нь үздэг?

 

-Уух нэг нь ууж байгаа л биз дээ. Сталин “Нэг хүн үхэхэд эмгэнэл, сая хүн үхэхэд статистик” гэсэн байдаг. Нэг хоёр оюутан уусан учраас эмгэнээд байгаа байх.  Төр хямралын үед иргэдээ халамж үзүүлж давна. Одонгийн мөнгө, хүүхдийн 20 мянга, гэр бүл бологчдын 500 мянган төгрөг одоо л хэ­рэгтэй байна. Тэтгэвэр, хүүхдийн мөнгө авдаг айлд зээл хүртэл олддог юм шүү.

-Тэгэхээр одоо хямралыг яаж давах вэ?

 

-Шинэ засгийн газар зээл ав, өр тавь, халамжаа хавтгайруул, татвараа багасга, хувийн хэвшлийн компаниудад батлан даалт гарга, итгэ найд.

 

-Хэнд итгэ гэж?

 

-Аж ахуйн нэгжүүдэд итгэх хэрэгтэй. Богино­хон хугацаанд хямралаас гарах арга бол их бүтээн байгуулалт юм.

 

-Их бүтээн байгуулалт гээд зам тавиад мөнгөө дуусгачих юм биш үү?

 

-Зам тавиад хямралаас гарч байсан түүх бий шүү. Герман улс ямар ажил хийсэн санаж байгаа биз дээ. МАН-ын гишүүдийн хэлээд байгаа шиг өнөөдөр ч улс орон сүйрээд уначихсан биш. МАН-ын Эдийн засаг  уналаа, сүйрлээ гэсэн PR явуулж байгааг гадны банк оруулж ирэх, томоохон ордоо зарах, эрх мэдлийн хувиарлалт хийх болов уу гэж харж байна.

 

-Тэгэхээр АН-ын гишүүнээс танай намын шинэчлэлийн талаар асууя?

 

-Шинэчлэл гэхээр алдаа дутагдал гаргасан хэдэн хүнийг хөөж явуу­лахын нэр биш. Бид дүрэм журмандаа өөрч­лөлт оруулахыг л хэлээд байгаа юм. Тэр дүрэм жур­мынхаа хүрээнд явахыг л шинэчлэл гээд байгаа юм. Жолооч хүн замын хөдөлгөөний дүрмээ бариад явахад аваар, осолгүй зорьсон газраа цаг алдалгүй хүр­дэг. Түүнтэй л адилхан гээд бодчих.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zail:
Alia salbadai, bas Ardchilsan namaa shinechleh hudulguun gegchid orchihson darga bolchih sanaatai ain. Iim muusain salbadainuudiig erthen tseverlehgui bol nam bitgii hel uls orond gai bolno.
2016-09-06
Жамбаа:
Энэ нөхөр огцроогүй юм уу нилээн ярьдаг нөхөр байх чинь цөмийн энергийн дарга байсан биздээ
2016-09-05
Зочин:
германчуудыг бүү дурс ээ бурхан минь
2016-09-05
Зочин:
иймэрхүү хүмүүс улс орныг авч явсан гэхээр айх шиг.
2016-09-05
Зочин:
Iimerhvv del sul teneg yumnuudiig toroos zailuulah heregtei
2016-09-05
Yu ve geologiin tuviin darga yum uu ene huniig bo:
Haha
2016-09-05
Зочин:
Iim setgelgui zuvhun namaa hamgaalsan hun hol yvahGui buur ardah nuhee uhaj bh shivdee 2020 songuuli huleesen gar bna da
2016-09-05
Зочин:
АН-ын үнэн дүр төрх нь энэ шүү дээ та нарыг ард түмэн таньдаг болсон
2016-09-05
Зочин:
АН-ын үнэн дүр төрх нь энэ шүү дээ та нарыг ард түмэн таньдаг болсон
2016-09-05
зочин:
энэ новшийг зайлуулахгүй тэжээгээд байх уу манынхаан. оронд нь тавиад ажиллуулчих хүн алга уу.
2016-09-05
zochin:
uhna ishignii zovlong meddeggui gedegiig orchuulsan yum baihdaa..sonin zuirlel olon garah ni dee..kkkkkk.
2016-09-05
Зочин:
чамаар заалгалаа юу ? муруйбаяр тарган зурам аа?
2016-09-05
Зочин:
En neg bas Uvsiin mangar har yum haa l bol haa dalchiganaj yavdag boljee. Judochdiin hervvld hvrtel tolgoilood suuj ba igaa haragdsan. Iimerhvv yumnuudiig toro zailuua heregtei.
2016-09-05
Зочин:
энэ нэг бас нэг тарвага байнаа? үүнийг халаач нэг муу алтанхуягийн хөлийн хумс шүү дээ.
2016-09-05
иргэн:
Увсынханы сонгодог жишээ энэ нөхөр дөө,
2016-09-05
зочин:
МАН-ынхан эдийн засаг хүндэрсэн гэж бодож байгаа бол тэд­ний­хээр л болог..............................ГЭНЭ ЭЭ, энэ хаана амьдарч яваа хүн юм болоо, өөрөө төсөв хулгай хийгээд байгаа болохоор хүндрээгүй гэж бодоод байгаа юм болов уу, эсвэл нөгөө маанаг Алтанхуяг шигээ Эдийн засаг өсөөд амьдрал сайжраад байна гээд баахан тархи угааж ард түмнийг хуурсан, тэрийгээ үргэлжлүүлж байна даа, мал чинь ард түмнийг доромжилохоо больсон чинь дээр шүү, АН-д яахаараа ийм донгио малнууд цугладаг юм бэ
2016-09-05
Дүпп:
Энэ чинь харин сайхан хөлдүү нөхөр үү үгүй юу ийм юмнууд төр барилцахаар ард олон сөхөрч туйлдалгүй яадгийн
2016-09-05
Зочин:
mash zuv yarjee
2016-09-05
иргэн:
иймэрхүү новшнуудыг шууд буудах хэрэгтэй.
2016-09-05
ok88:
Bugd l oyutan bsan, zovlong ni tuulaad irsen. 70gui l bugd tugssun, hetsuu bsan, teglee geed yadin
2016-09-05
Зочин:
За Тэгшээ минь тун буруу ярьж дэ.
2016-09-05
zochin:
ene nohor uls orniig budaa bolgoh ym b.na. eee bazarbaani
2016-09-05
Сайхан ярьжээ:
Сайхан хариуцлагагүй, юу ч гэсэн надад хамаагүй гэсэн хүн шиг сайхан буржээ.
2016-09-05
Зочин:
АН-ын үнэн дүр төрх нь энэ шүү дээ та нарыг ард түмэн таньдаг болсон
Зочин:
АН-ын үнэн дүр төрх нь энэ шүү дээ та нарыг ард түмэн таньдаг болсон