Онцгойгийнхон 26 хүнийг аварлаа

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54 дүгээр байрны I орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01.38 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ