Амжилт гэрчлэх энгэрийн тэмдэг гардуулав

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа болон хүрэл медальт Д.Отгондалай нарт олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламж гардуулах арга хэмжээ боллоо. Энэхүү энгэрийн тэмдэг нь тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчлэх ажээ.
Мөн олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Дөлгөөн,Б.Есүй, байт харвааны төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгс нарт зуны XXXI дахь наадамд оролцсныг гэрчлэх батламж гардуулав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ