Сирийн цэргүүд химийн зэвсэг ашиглажээ

img

 

Сирийн Засгийн газрын цэргүүдийг химийн хортой бодис агуулсан тэсрэх бөмбөг ашигласан хэмээн буруутгажээ.

 

Цэргүүд өнгөрсөн шөнө нисдэг тэрэгний тусламжтай Алеппо хотын төвд дээрх бөмбөгийг хаясан байна.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр хүний амь нас эрсдээгүй ч 80 орчим хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн ихэнх нь бага насны хүүхдүүд гэнэ. НҮБ-ын мөрдөн шалгах холбоо “Засгийн газрын газрын цэргүүд өнгөрсөн наймдугаар сард хоёр удаа химийн зэвсэг ашигласан нь тогтоогдсон” гэж мэдэгджээ.

 

Дээрх мэдээллийг Засгийн газар эрс үгүйсгэсэн байна.

 

Засгийн газар иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашиглаж байгаагүй хэмээн мэдэгддэг. НҮБ Ерөнхийлөгч Башар аль Ассадыг өнгөрсөн 2013 онд ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж, химийн зэвсэг ашигласан бүс нутгуудад мөрдлөгө, шалгалт явуулсан ч хангалттай баримт олоогүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХАХАХ:
ПУТЛЕРЭЭС СУРСАН ЮМ НЬ ШУУД БИ ТЭГЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ ХАХАХХА
2016-09-08