Чуулганы хуралдаан эхэллээ
2016-09-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.2 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,  Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай,  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол,  Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын танилцуулан баталсны дараагаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхлэв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин