МАН-ынхны хүүхдүүд Монголбанкийг удирдана

Төв банкны шинэ удирдлага өнгөрсөн долоо хоногт бүрэн томилогдож, Мөнгөний бодлогын зөвлөл бүрджээ. Мөнгөний бодлогын зөвлөл нь 14 гишүүнээс бүрдэж буй. Тэдний есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагчид байна.
Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүдэд Сү.Батболдын хүү “Емарт”-ын эзэн Б.Баттүшиг багтжээ. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдсон байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ дөрвөн жил МАН-ын удирдлагуудын хүүхдүүд Монгол банкны удирдлагын багт багтжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ