Уулчин Б.Гангаамаа монголчуудаас тусламж хүслээ

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулаад буй.
Тэрбээр
2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5 642 м/
2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8 848 м/
2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5 895 м/
2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6 194 м/
2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6 962 м/
2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ гэсэн зургаан тивийн ноён оргилд хөл тавьжээ.
Одоо түүнд Антарктид тивийн ноён оргил Винсон Массиф /4 897 м өндөр/ уул үлдээд байна. Тэрбээр энэ оргилд гарч, дэлхийн долоон тивийн ноён оргилд эх орныхоо далбааг мандуулахын тулд монголчуудаасаа тусламж хүслээ. Түүний авиралтад нийт 42 000 ам.доллар шаардагдах юм байна. Ирэх 12 дугаар сарын 15-наас Винсон Массиф оргилын авиралт эхлэх бөгөөд журмын дагуу авиралт эхлэхээс 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийг төлж, баталгаажуулах ёстой аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ