Тамирчид Риогийн тэнгэрт тугаа мандууллаа

img

 

“Рио 2016” паралимпийн XV наадамд оролцож буй Монголын баг Олимпийн тосгонд өчигдөр туг өргөх ёслолоо хийжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон байна.

 

Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр "Маракана" цэнгэлдэхэд болно. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөхөөр тосгонд байрласаар байна. Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ