АНУ-ын дэмжлэгтэй Ракка хотыг чөлөөлнө

img

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай БНХАУ-д зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа “Бид хамтын хүчээр Ойрхи Дорнодыг аюулд оруулаад буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг нухчин дарах болно. Бид энэ тулаанд ялалт байгуулахаа мэдэж байна. Турк, АНУ-ын дэмжлэгтэй Ракка хотыг чөлөөлөх болно” гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. Уг уулзалт хаалттай болсон бөгөөд өнөөг хүртэл удирдагчид юуны талаар хэлэлцсэн нь тодорхойгүй байсан юм.

 

Ерөнхийлөгч мөн тун удахгүй тус бүлэглэлийн нийслэл болох Сирийн Ракка хотыг эзлэн авч, террористуудаас чөлөөлөхөө хэлсэн байна. Обама “Турк террористуудаас гадна курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна. Цөөнх курдуудыг эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь буруу бөгөөд энэ нь хямралын эхлэл билээ” гэжээ.

 

Турк хоёр долоо хоногийн өмнөөс террорист болон курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон. Энэ хугацаанд террористууд 20 гаруй хуаран, зэвсгийн агуулахыг устгасан байна. Харин курдуудын эсрэг цэргийн ажиллагааны талаарх мэдээллийг тус улсын эрх баригчид нууцалж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
2 ЖИЛИЙН ӨМНӨӨС Л МЭДЭЭ БҮРД Л ЛАЛЫН УЛСЫН ӨЧ ТӨЧИНӨӨН ЗЭВСГИЙН АГУУЛАХ ДАЙЧИНГ УСТГАЛАА ГЭЭД БАЙХ ЮМ ДУУСДАГГҮЙ ЯМАР ИХ АГУУЛАХ ЦЭРЭГ БЭ
2016-09-08