Гишүүд Монголбанкны Эрдэнэсийн санг сонирхжээ

Монголбанкны урилгаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төв банкны үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцов. УИХ-ын гишүүдэд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл Монголбанк дээр боловсруулж байгаатай холбогдуулан танилцуулга хийсэн байна.
Зочид уулзалтын дараа Монголбанкны Эрдэнэсийн санг үзэж сонирхжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ