“I phone 7” танилцууллаа

“Apple” корпораци өчигдөр олон улсад хүлээлт үүсгээд байсан “I phone 7” болон “I phone plus” гар утсаа танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “I phone 7” өмнөх хувилбаруудын адил бүх насныханд зориулсан хар, хар хөх, шаргал, ягаан, саарал гэх таван өнгөний сонголттой аж.
“I phone 7”-ийн усны хамгаалалтыг улам сайжруулсан тухайгаа “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күк онцоллоо. Тим “Та утсаа 50 метр гүн усанд унагаасан ч утас хэвийн ажиллах болно. Та ширүүн бороо орж байсан ч утсаа зүгээр ашиглаж болно. Бид баталж байна. Таны утас бүрэн усны хамгаалалттай” гэж хэлжээ.
“Apple” шинэ бүтээгдэхүүнээ энэ сарын 16-наас дэлхийн 25 оронд зэрэг худалдаалахаар болсон байна. “I phone 7” худалдаалах үнэ 649 ам.доллар аж. Тим “Бид шинэ загвараа үнэтэй зарахыг хүсэхгүй байгаа. Энэ утсыг бүгд хэрэглээсэй хэмээн хүсч байна. Тиймээс боломжийн үнэ барихыг зорьсон. “I phone 6” нэг тэрбум хувь зарагдсан. Бид энэ амжилтыг эвдэхийг хүссэн” гэж мэдэгджээ.
“I phone” гар утаснууд өмнө нь 16, 16GB багтаамжтай байсан бол “I phone 7” утас 32GB, 128GB, 256GB багтаамжтай болсноор гар утасны салбарт хувьсгал хийжээ. “I phone 7” бусад загвараас ялгагдах гол давуу тал нь 12 мегапикселийн хос камер аж. Уг хос камераар алсад байгаа зүйлийг ч тод авах боломж бүрджээ.
Утасгүй чихэвч
“I phone 7” болон “I phone plus”-ийг танилцуулсаны дараа Тим утасгүй чихэвчийг танилцуулав. Эдгээр хоёр загварт чихэвчний оролт байхгүй байсан нь олныг гайхшруулсан билээ. Танилцуулгын төгсгөлд утас чихэвчний оролтгүй байгааг Тим тайлбарлаж, түүхэндээ анх удаагаа утасгүй чихэвчийг олонд харууллаа.
Утасныхаа тохируулгыг хийсний дараа уг чихэвчийг ашиглах боломжтой аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ