Курд Жоли амиа алджээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг тулалдаж байсан Курдын армийн эмэгтэй дайчдын нэг Антар тулааны үеэр амиа алдсан талаар албаныхан баталлаа. Антар 1996 онд төрсөн бөгөөд 2014 оноос Курдын армид элсч, террориристуудын эсрэг тулалдсан аж.
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолитой тун ижилхэн царайтай Антар Каркамис хотноо болсон террорист ажиллагааны үеэр амь үрэгдсэн аж. Курдын арми фэйсбүүк хуудсаараа дамжуулан уг мэдээллийг баталжээ.
Курдын хэвлэлүүд өнгөрсөн онд Антарын зургийг олон нийтийн сүлжээгээр цацсан билээ. Интернэт хэрэглэгчид Антарыг Жолитой тун ижилхэн хэмээх болж “Курд Жоли” гэх болсон юм.
Террористууд нэг бус удаа твиттер хуудсаараа Антарыг хулгайлан дайчинтайгаа гэрлүүлнэ хэмээн заналхийлж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ