Обама салсан уу

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишель Обамагаас салсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Обама Лаос улсад зохион байгуулагдаж буй “ASEAN”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй юм. Тэрбээр өчигдөр хурлын зочдод зориулан итгэл тавих үеэрээ хуримын бөгж зүүгээгүй байсан нь дээрх таамгийн дэвшүүлэхэд хүрсэн аж. Өдөр тутмын “The American Mirror” сонин “Обамагийн хурим аюулд оржээ. Тэрбээр эхнэрээсээ салсан” гэж анхлан мэдээлсэн байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба уг мэдээлэлтэйгээр холбоотойгоор тайлбар хийхээс татгалзжээ. Обама 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаагаа хуримын бөгжгүй олны өмнө гарч байна. 2013 оноос “Обама, Мишель нарыг сална” хэмээн хэвлэлийнхэн мэдээлэх болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ