А.Мөнхбат, Б.Ууганхүү нар өнөөдөр барилдана

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны XV дахь паралимп эхэллээ. Энэ удаагийн "Рио-2016" паралимпид Монголын найман тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдах бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцох юм.
Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан байна. Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан.
Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм. Түүний бөөрөнцөг шидэлтийн тэмцээн маргааш өглөө болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ