“Air China” арьс өнгөөр ялгаварлажээ

img

БНХАУ-ын иргэний агаарын тээврийн “Air China” компани Их Британийн нийслэл  Лондон хот руу зорчиж буй үйлчлүүлэгчиддээ хандан “Та энэтхэгчүүд, пакистанчууд, өнгөт арьстнууд амьдардаг дүүрэгт очихоос зайлсхийх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус компаниас сар болгон гаргадаг “Wings Of China” сэтгүүлд “Лондон аялахад тохиромжтой аюулгүй газар. Гэхдээ энэтхэгчүүд, пакистанчууд болон өнгөт арьстнууд амьдарч буй дүүргүүд рүү зорчихдоо аюулгүй байдлаа хангаарай" гэж бичжээ.

 

 

Уг онгоцоор үйлчлүүлж байсан. Америкийн сэтгүүлч Хэйз Фан уг зөвлөгөөний зургийг твиттер хуудастаа нийтэлж, олон нийтийн сүлжээнд дуулиан дэгдээсэн байна.

 

Энэхүү дуулиантай холбоотойгоор Их Британийн парламентын гишүүд “Air China” компани дээрх сэтгүүлээ эргүүлэн татаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсаныхаа төлөө уучлалт гуйхыг шаарджээ. Одоогоор “Air China”-ийн удирдлагууд тайлбар хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pss:
Yas yuman deer Asianuudig ch gesen Europ bolon ANU zereg ornuud bas l gaduurhdag shdee, aman deeree hudlaa yalgavarlalaa gesen murtluu nachir deeree uildleeree gaduurhaj, ul oishooj, deerelheh handlaga gargadag ni tugeemel
2016-09-09
Зочин:
Unen yum chin....aris unguur gaduurhsandaa bish....
2016-09-08