Самар тээвэрлэсэн иргэнийг шалгаж байна

Энэ сарын 7-ны өдөр Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний цайруулсан самар ачиж явсан иргэн С-ийг саатуулсан байна. Самрыг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн гэх бөгөөд "Хино" маркийн авто машинд 10 орчим тонныг дүүргэж ачсан байжээ.
Иргэн С-ийг "Ойн тухай хууль тогтоомж"-ийг санаатайгаар зөрчиж гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан тул ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ