А.Хүчитбаатар өвчний улмаас зодог тайллаа

img

 

Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатар 36 настайдаа сумог бөхийн спортоос зодог тайлахаар болсон. Энэ талаар тэрбээр сарын өмнө мэдээлсэн бол өчигдөр зодог тайлах ёслолын ажиллагааг Япон улсад хийжээ.

 

Тэрбээр сүүлийн таван башед барилдаагүй  юм. Учир нь цусны бөөмийн өвчинтэй болсон бөгөөд химийн эмчилгээ хийлгэж байжээ. Гэвч өвчин илааршихгүй байгаа учраас ийнхүү зодог тайлахаар болжээ. Тэрбээр эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай хэлж байсан ч биеийн байдал сайнгүй байгаа учраас дээрхи шийдвэрт хүрсэн байна.

 

Мэргэжлийн сумо бөхийн холбоо түүнийг "Комусуби" цолтой нь үлдээх шийдвэр гаргасан байна. Иймд тэрбээр дэвжээндээ туслах дасгалжуулагч багшаар ажиллах юм байна. Токитэнкүгийн шинэ нэр нь Магаки болсон гэдгийг ч уламжиллаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Mongonii baraa haraad l avgai huuhdee hayadaal baisan burhan chamd durgui bolson bainadaa
2016-09-11
zochin:
tegvel ter haraalchee heleech , hen gej hyn hyn haraagaad baidag um be?
2016-09-09
цэцэг:
Энэ өвчинийг хүнд хараалын чанартай хийдэг шашины хүний хийсэн хараал өөр юу ч биш япон нь хараав уу ?монгол нь харав уу? Миний мэдэхийн монголд ийм хараалч бий шүү
2016-09-09
zochin:
tegvel ter haraalchee heleech , hen gej hyn hyn haraagaad baidag um be?
ХУРДАН ЭДГЭЭРЭЙ:
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬE.
2016-09-09
Зочин:
Yamarc Ypon ulsiin hool bolon heregleenii buteegdehuunees hol anhaaraltai baih heregtei.Er ni Aziin ene oron bol bur ayultai bus bolson shuudee.Tend Mongolcuud odoo ocij surc amidrah bol sonin bish bolson.Atom zadarsan gazar heden zuugaad jileer barahgui hor nudend ul uzegdeh hor Agaar bolon heregleenii buh buteegdehuund baigaa bolno.Anhaarna uu !!!.
2016-09-09